Энэ удаагийн сонгуульд МАХН дангаараа ялалт байгуулах нь тодорхой боллоо. С.Баярын баг засаглал байгуулна хэмээн нэг их баяр хєєр болсон хvмvvс. Ялалт араасаа ялагдал дагуулдаг жамтай. Хамгийн хvчтэй сєрєг хvчин байсан Ардчилсан нам цєєнх болж харин бусад нам улс тєрийн хvчнээс дорвитой суудал авч чадсангvй. Улс тєрийн хvчний хуваарилалт дахин явагдлаа.Ардчилал шударга ёсыг эрхэмлэгч бvхнийг нэгэн фронтод ард тvмэн нэгтгэж єглєє. Одоо эрх баригч МАХН гэнэ vv гэхээс Ардчилсан нам гэж лав л дуугарахааргvй боллоо. Ардчилал, шударга ёс, эрх чєлєєг эрхэмлэгч бvхэн Ардчилсан нам руу эргэхээс єєр сонголт байхгvй болсон. Єнгєрсєн дєрвєн жилд МАХН шиг шившигээ дэлгэсэн улс тєрийн хvчин Монголд байгаагvй. Тийм болохоор сонгогчид Ардчилсан намыг бvхэлдээ сонгож байлаа. Авлига, хээл хахуульд идэгдсэн бvхэл бvтэн сvлжээг уг нь энэ удаагийн сонгуулиар таслан зогсоох байсан. Харамсалтай нь ард тvмэнд тийм сонголт хийх боломж гарсангvй.
Ядуу тvмний тархийг хоосон мєнгє амлах аргаар богино цагийн дотор эргvvлж чадлаа. МАХН ялалт байгуулсан биш харин ч єєрт нь ялагдал сvйрлийн эхэн байж болзошгvй. Єнгєрсєн дєрвєн жилд осол сvйрэл, гамшигт байдал Монголд хичнээн ч удаа гарав. Авлига, хээл хахуулийн дуулиант хэрэг, Хадгаламж банкнаас Сєvл рvv 14.3 тэрбум тєгрєг зувчуулж казино тоглож vрэн таран хийсэн гэмт vйлдэл, Санхvvгийн зохицуулах хорооны даргын амь насыг бvрэлгэсэн аймшигт явдал, Ми-8 нисдэг тэрэгний сvйрэл, Асгатын мєнгєний орд газрыг ОХУ-д єгєхєєр хийгдэж байсан нууцлагдсан хуйвалдаан, Дархан-Уул аймгийн Хонгор суманд химийн хорт бодисонд иргэдээ хордуулсан явдал, Улсын нэгдсэн тєсвєєс нууж vлдээсэн 47 тэрбум тєгрєг, Эрvvгийн хуулийн 272 дугаар зvйл ангийг санаатайгаар орхигдуулж, сайд дарга нараа ямар ч гэм зэмгvй авч гарсан хийгээд Нийслэл дэхь "А" зэрэглэлийн газрын арилжаа наймааны онц ноцтой хэргvvд зєвхєн МАХН-тай холбогдож байлаа.
Эл асуудлыг сєрєг хvчний хувьд Ардчилсан нам нийгэмд ойлгуулах талаар хангалтгvй ажиллаж иржээ. Архангай, Євєрхангай зэрэг аймгуудад тєр засгийн эрхэнд байгаа МАХН ямар нам гэдгийг ойлгуулж чадсан учраас сонгогчид нь шударга ёсыг эрхэмлэгч vзэл санааныхаа сонголтонд тогтвортой ямар ч савалгаа харагдсангvй. Бусад аймгуудад амалсан мєнгєний хэмжээгээр савалгаа vvсч байгаа нь vvнийг бас дахин нотолж байна. Ардчилсан нам эрх баригчдын хууль бус удаа дараагийн гэмт vйлдvvд, тєр засгийн бодлогыг хэрхэн дампууруулж байгааг цаг тутамд илчлэх арга хэмжээг эртнээс авахын оронд сєрєгпиар хийхгvй гэдэг зарчим баримталсан нь нийгэмд авлига хээл хахуулийн сvлжээ улам бэхжих vндэслэл ингэж тавигдлаа. Ард тvмэнд зєв сонголт хийх нийгмийн сэтгэхvйн нєхцлийг бvрдvvлж чадаагvй байна. Нэг ёсондоо Ардчилсан нам шударга ёсыг эрхэмлэн улс тєрийн тэмцэгчийнхээ vvргээс ухарсан нь магадгvй тус намд ялагдал ирэх vндэслэл болжээ.
Ардчилсан намд тэртээх 18 жилийн ємнєх ардчилсан хувьегалын эхний он жилvvдийн улс тєрийн тэмцлийн хэлбэр ялалт авчрах байсан. Асар их дааж давшгvй нvгэл хилэнцтэй МАХН-д монголчууд юуны учир дахин итгэл хvлээлгэв гэсэн асуулт урган гарч байна. Энэ бол єнєє маргаашийг єнгєрєєх гэж ядарч туйлдсан тvмэн олны ядуугийн зовлон дээр сайхан тоглолт хийж чадлаа."Эх орны хишиг" хvн бvрт 1.5 сая тєгрєг"-ийн "Батламж". Vvнийг хєдєє талын малчид бэлэн мєнгє гэж шууд тусгаж авсан хэрэг. Єнгєрсєн сонгуульд "Хvvхдийн 10 000" тєгрєг АН-д санал бєєндсєн. Баян-Єлгийчvvд бvхэлдээ АН-д саналаа єгч байсан аймаг. Энэ жил МАХН-д саналаа бєєндлєє. Тэдэнд vзэл санааны гэхээсээ илvv бэлэн мєнгєний гачигдал хэрэгцээ хичнээн их шаардлагатай байгааг vvнээс илvvгээр яаж харуулах билээ.
МАХН-ын дарга С.Баяр "Эхорны хишиг" хvн бvрт 1.5 сая тєгрєг"-ийн эхний хэсгийг бэлнээр єгнє гээд байсан нь ядуучуудад мєнгєнєєс єєрєєр vзэл санааны сонголт байхгvй болтлоо дорд орсныг ухаарсан хэрэг. Тийм дээ ч сонгогч иргэдээ "Тэнэгvvдийн бvлэг"-лэлд хувааж тэдгээр иргэдэд "Батламж" тараасан нь санал авахын тулд хийсэн сvvлчийн боломж нь байсан юм.Одоо улс тєрийн хариуцлагыг хэнтэй ч хуваалцахгvй МАХН дангаараа vvрнэ. Амласан бvхнээ биелvvлэх шаардлага хурцаар тавигдана. Эдийн засгийн гvнзгий хямрал эхэлчихсэн ийм vед засаглалыг дангаар нь МАХН-д vvрvvлнэ гэдэг цагийн тооны гэсгээл байхыг vгvйсгэхгvй.
Єргєн хэрэглээний барааны vнэ єссєн, эрчим хvч, бензин шатахууны vнийг чєлєєлєх хvндрэл тулгарна.
Ядуурал, ажилгvйдлийг бууруулах, эн тэргvvнд хvн амынхаа єдєр тутмын хvнсний хэрэгцээг яаралтайг хангах арга хэмжээ авахгvй бол ядуурлаа дагаад єлсгєлєн, єлсгєлєнг дагаад євчлєл гэсэн гурвалсан хямрал нийгмийн салбарыг бvхэлд нь хамрах нєхцєл vvсчээ.Эхний ээлжинд нийгмийн хамгааллын асуудлыг нэн яаралтай авахгvй бол газар сайгvй жагсаал цуглаан дэгдэнэ. УИХ-д орж ирэхээр болсон нєхєд нь авлига хээл хахуульд хєл гараа гvнзгий дvреэн хvмvvс байгаа нь энэ нам шударга ёсыг эрхэмлэхэд бас хэцvv гэдэг нь ойлгогдож байна.
Иргэний хєдєлгєєнийхєн Ардчилсан нам руу эргэж шударга ёсыг эрхэмлэх замд орохоос єєрєєр гарц тэдэнд vгvй. МАХН-д санал бєєндсєн гавьяатай "Батламж" боловч улс тєрийн тавцанд хvчний харилцааг "Авлигачид ба Шударгачуул" хэмээн хувааж єглєє. Намрын чуулганаас эхлэн сайн муу, сайхан муухайгаараа талдан "байлдаж", магадгvй амалсан амлалтаа биелvvлээгvй асуудлаар МАХН-ын засаглал бvрэн бvрэлдэхvvнээрээ огцорч хоёрхон жилийн дотор ээлжит бус сонгууль явагдах улс тєрєєр доргиж болзошгvй нєхцєл vvсчээ.
Л.Тамир
Дугаар 127/147/
Мэдээллийн эх сурвалж: 
No comments:
Post a Comment