Wednesday, September 17, 2008

Мон­голын баг түүхэнд байгаагүй том үсрэлт хийж 52 дугаар байрт бичигдлээ

Олимпийн наадмын бага тусгал гэгдэх паралимпиад өчигдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. Дэлхийн 148 орны 4200 гаруй тамирчин 11 өдөр авьяас хүчээ сорьж 20 гаруй спортын төрлөөр өрсөлдсөн.

Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо энэ удаа­гийн паралимпиадын хамгийн гол зорилгыг сэтгэл дүүрэн биелүүлсэн гэхэд болно. Учир нь энэ удаагийн наадмыг шууд нэвтрүүлгээр нийт 75 улсад цацаж, 29 компани эфирийн цагийг худалдан авч 3000 орчим сэтгүүлч, сур­валжлагч ажилласан бо­ло­хоор ямартаа ч түмэн олны мэлмийд тодорхой хэмжээ­гээр хүрч чаджээ гэсэн үг юм.


Дөрвөн жилд нэг удаа зо­хиогддог паралимпиад 13 дахь наадмаа үдэж байгаа нь энэ бөгөөд урдах наадмуу­дынх нь тухай өнгөц ойлгол­тоос илүү мэдлэгтэй хүн олон байсан гэдэг нь юу л бол. Энэ удаа­гийн наадамд нутгийн эзэн Хятадын тамирчид нийт ме­далийн багцаараа тасар­хай тэргүүлжээ. Жирийн та­мирч­дынхаа амжилтыг "жи­рийн бус" тамирчид нь давуу­лан биелүүлж 200 гаруй багц медаль хүртсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь тийм олон юм уу, эсвэл тийм их авьяастай юм уу гэж бод­моор. Багийн дүнгээр хоёр­дугаар байрт орсон Их Бри­танийн баг бараг нэг дахин бага буюу 102 медаль хүрт­сэн нь урд хөршийн "тусгай" тамирчдын чадал чансааг илэрхийлж байна. Энэ удаа­гийн паралимпиадад манай Монголын тамирчид анхны медалиа хүртэж, хүртэх хүр­тэхдээ шууд алтан медалийн тавцанд буун төрийн дууллаа эгшиглүүлсэн сайхан дур­самжийг бидэнд үлдээлээ. Байт сурын Я.Баатаржавын алтан медалийн ачаар Мон­голын баг түүхэнд байгаагүй том үсрэлт хийж 52 дугаар байрт бичигдсэн билээ.



Мэдээллийн эх сурвалж:

No comments: